Гэрэл зургийн эх сурвалж: UN.org Damian Patkowski/Unsplash
Дэлхийн байгаль орчны өдөр тохиож байна. НҮБ-ын шийдвэрээр 1973 оноос хойш жил бүрийн зургаадугаар сарын 5-нд эл өдрийг тэмдэглэж иржээ. Энэ өдөр бол байгаль оряны талаарх мэдээллийг олон нийтэд хүргэх индэр гэж үзэж, улс орнуудад олон сая хүмүүс тэмдэглэж эл сэдвээр дуу хоолойгоо хүргэдэг байна.
Дэлхий даяар экосистемд аюул заналхийлж байна. Ой мод, хуурай газраас эхлээд тариалангийн талбай, нуур цөөрөм хүртэл хүн төрөлхтний оршин тогтнох байгалийн орон зайн нөхцөл байдал туйлдаа хүрлээ. НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай мэдээлэлд тэмдэглэснээр манай гаргийн нийт газрын 40 хүртэлх хувь нь доройтож, дэлхийн хүн амын тал хувьд нь шууд нөлөөлж байна. Гангийн тоо, үргэлжлэх хугацаа 2000 оноос хойш 29 хувиар нэмэгдсэн - яаралтай арга хэмжээ авахгүй бол 2050 он гэхэд дэлхийн хүн амын дөрөвний гурваас илүү нь ган гачигт өртөх магадлалтай гэж энэ өдөрт зориулан гаргасан НҮБ-ын мэдээлэлд дурдсан байна.
Тиймээс 2024 оны Дэлхийн байгаль орчны өдрийг уриаг “Бидний газар нутаг. Бидний ирээдүй. Бид бол сэргээн босгох үеийнхэн гэж тодорхойлжээ. Ингэхдээ бид цаг хугацааг ухрааж чадахгүй ч ой модыг ургуулж, усны эх үүсвэрийг сэргээж, хөрсийг бий болгож чадна гэсэн байна.
Монгол Улсын хувьд 1940-2022 оны хооронд манай орны агаарын температур 2.52 хэмээр дулаарсан нь мэргэжлийн байгууллагын судалгаагаар тогтоогдсон. Иймээс хүн бүр том, жижиг гэлтгүй байгаль орчны төлөө чадах зүйлээ хийх хэрэгтэй байгаа юм.