06 сарын 05, 2024
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 13, 25-нд олгоно
Эхийн алдар одонгийн мөнгийг энэ сарын 13, 25-нд олгоно

Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох нийгмийн халамжийг олгох хуваарийг танилцуулав.   

Хөдөлмөр, халамж, үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн олголтын хуваарийг гаргасан байна.   

Эл хуваарьт дурдсанаар энэ сарын 13-нд нийгмийн халамжийн тэтгэвэр, асаргааны тэтгэмж, амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж, ахмад насан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт, алдар цолтой ахмад настанд олгох хөнгөлөлт тусламж зэргийг олгох ажээ.

Мөн энэ сарын 25-ны өдөр нийгмийн халамжийн тэтгэвэр, Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж, насны хишгийг олгох юм байна. Харин хүүхдийн мөнгө болон олон хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхэд олгох тэтгэмжийг энэ сарын 20-нд өгнө гэжээ.

halamj_6_sar