06 сарын 05, 2024
Б.Сэр-Од зургаа дахь олимпоо зорихоор боллоо
Б.Сэр-Од зургаа дахь олимпоо зорихоор боллоо

Гэрэл зургийн эх сурвалж: AFP via Getty Images

Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос “Парис-2024” олимпын наадмын марафон гүйлтийн төрөлд оролцох тамирчдын нэрийг өнөөдөр албан ёсоор зарлалаа.

Олимпын наадамд оролцох болзлоо хангаад байсан Монгол Улсын тамирчин Б.Сэр-Од тус жагсаалтын 80 дугаар эрэмбэлэгдсэнээр Парисын олимпт уралдах эрх нь баталгаажсан байна.

Дэлхийн хөнгөн атлетикийн холбоо, Олон улсын олимпын хорооноос “Парис-2024” олимпт нийт 160 тамирчин буюу эрэгтэй, эмэгтэй тус бүр 80 хүн оролцуулах шийдвэр гаргасан бөгөөд үүнийхээ дагуу олимпын эрхийн баталгаажуулалтыг хийжээ.

Гавьяат тамирчин Б.Сэр-Од Дани улсын нийслэл Копенхаген хотод өнгөрөгч тавдугаар сард болсон олимпын эрх олгох марафон гүйлтийн уралдаанд амжилттай оролцож эрхээ аваад байсан юм. Ийнхүү тэрбээр зургаа дахь удаагаа зуны олимпын наадмыг зорих нь ээ.