06 сарын 05, 2024
6000 төгрөг төлөөд л бүтэн жил ном унших, судалгаа хийх боломж
6000 төгрөг төлөөд л бүтэн жил ном унших, судалгаа хийх боломж

Уншигчдад зориулсан эд зүйлсээ авч уншлагын танхимд нэвтрэх тор

Монголын Улсын Үндэсний номын сангийн шинэ байр ашиглалтад ороод удаагүй байгаа билээ. Тэгвэл уншигч танд тус номын сангаар үйлчлүүлэхэд хэрэгтэй найман мэдээллийг хүргэж байна.

  1. Монголын үндэсний номын сангийн хуучин байрыг төв номын сан. Харин шинэ байрыг салбар номын сан гэж нэрлэжээ.

2. Номын санд шинээр уншигчийн үнэмлэх нээлгэхдээ иргэний үнэмлэх, ажил эсвэл сургуулийн үнэмлэх, 6000 төгрөгтэй очиход л болно.

3. Магистраас дээш зэрэгтэй бол төв номын сангийн Ерөнхийлөгчийн нэрэмжит танхимд уншигчийн үнэмлэх нээлгэж үйлчлүүлэх боломжтой. Уншигчийн үнэмлэхийн үнэ 6000 төгрөг. Магистрын дипломын хуулбар эсвэл гэрэл зураг байхад болно.

4. Уншигчийн үнэмлэх нэг жилийн хугацаанд хүчинтэй бөгөөд сунгуулах тохиолдолд 3000 төгрөг төлдөг байна. Гээж үрэгдүүлсэн тохиолдолд хүчингүй болгож анх захиалсан үнээр шинэ үнэмлэх гаргуулдаг аж.

tuv_nomiin_san_1 Монгол Улсын Үндэсний номын сангийн төв байр. 2024.05.31

5. Уншигчийн үнэмлэх төв болон салбар номын санд адилхан үйлчилнэ. Номын сангийн каталоги цахим хувилбарт шилжсэн бөгөөд уншигч бүрд нэвтрэх нэр, кодыг өгч, хэрхэн ашиглах зааврыг өгнө.

6. ЕБС-ийн хүүхдүүд салбар номын сан буюу шинэ байраар үйлчлүүлэх нь тохиромжтой. Учир нь тус салбарт хүүхдэд зориулсан бүтээлүүдийн фондоос гадна илүү тав тухтай орчинг бий болгосон байна. Мөн төв байрны уншлагын танхимууд хүүхдэд үйлчилдэггүй.

7. Номын сангийн уншлагын танхимд нэвтрэхэд өлгүүрийн ажилтан уншигчдад зориулсан зөөврийн компьютер, гар утас, цэнэглэгч зэрэг шаардлагатай хувийн эд зүйлээ эмх цэгцтэй авч орох торыг өгнө.

8. Төв болон салбар номын сан зуны цагийн хуваарьт шилжин ажиллаж эхэлжээ. Энэ нь төв номын сан даваагаас баасан гарагт 09:00 – 17:00 цагт ажиллаж, амралтын өдөр ажиллахгүй. Салбар номын сан даваагаас баасанд 09:00-20:00 цагт, бямба, ням гарагт 09:00 – 17:00 цаг хүртэл ажиллаж юм байна. Номын сангийн ажилчдын нөөцөд тулгуурлан энэхүү зохицуулалтыг хийж буй ажээ.