Голуудын усны түвшин нэмэгджээ.
Сэлэнгэ мөрөний адгаар болон Хэнтий нуруунаас эхтэй Хэрлэн, Алтай нуруунаас эхтэй Харбут голын усны түвшин өчигдрийн байдлаар өмнөх өдрийнхөөс 5-10 см нэмэгдсэн байна гэж Онцгой байдлын байгууллагаас мэдээллээ.
Мөн Алтай нуруунаас эхтэй Ховд гол үерийн түвшинг 15 см орчим давжээ. Иймд дээрх голуудын сав дагуу нутаглаж байгаа малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа хүмүүсийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.