06 сарын 05, 2024
Аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжлүүлж байна
Аянга цахилгаан, үер усны аюулаас сэрэмжлүүлж байна

Гэрэл зургийн эх сурвалж: Pexels

Төвийн аймгуудын ихэнх нутгаар усархаг бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагуудаас онцгойлон анхааруулж байна.

Иймд малчид, иргэд, аялагчдыг

Болзошгүй үер, усны аюулаас урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа хангах

Үерийн аюулаас гэр орон, эд хөрөнгө, ундны усны нөөц худгаа хамгаалах далан, суваг, шуудуу, хашлага барих

Хүүхдийг гол мөрөн, нуур, тогтоол ус, цөөрмийн ойролцоо тоглуулахгүй байх

Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байж, уулын ам, голын ай сав, үерийн буулт бүхий газарт отоглож, хоноглохгүй байх 

Зөвхөн баталгаат зам гүүрээр зорчихыг онцгой байдлын байгууллагаас зөвлөж байна.