Ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн сурагчдад зориулан өөрийгөө үнэлэх боломжтой цахим сорилын системийг хэрэглээнд нэвтрүүлжээ.
Сурагчид өөрийн үнэлгээний цахим систем болох SORIL.EEC.MN сайт руу регистрийн дугаараар нэвтэрч, монгол хэл, математикийн хичээлийн агуулгаар түвшингээ тогтоох боломжтой юм байна. Системд нэвтэрч түвшингээ тогтоохоос гадна агуулгын хичээл рүү дамжин үзэж хоцрогдлоо нөхөх боломжийг бүрдүүлжээ.
SORIL.EEC.MN өөрийн үнэлгээний системийг эцэг, эх, асран хамгаалагчид мөн ашиглах боломжтой бөгөөд өөрсдийн имэйл хаягийг бүртгүүлснээр хүүхдийнхээ сурлагын мэдээллийг тогтмол хүлээн авах боломж бүрдэж буй аж.