Тэд дэлхийг 124 удаа тойрч, 1981 оны гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан юм.
Сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын сансрын нисэгч В.А Жанибековын хамт өчигдөр Чингис хаан Үндэсний музейд зочилжээ.
Жүгдэрдэмидийн Гүррагчаа сансарт ниссэн Монголоос анхны, Ази тивийн хоёр дахь, дэлхийн 101 дэх хүн хэмээн сансар судлалын түүхэнд бичигдсэн байдаг.
Чингис хаан үндэсний музейд
Тэрбээр ЗХУ-ын сансрын нисгэгч В.А Жанибековын хамт 1981 оны гуравдугаар сарын 22-ны өдрийн 14.58 цагт хуучнаар ЗХУ-ын Байконуур дахь сансрын хөлөг хөөргөх талбайгаас “Союз-39” хөлгөөр хөөрсөн бөгөөд, сансарт 7 хоног, 20 цаг 42 минутыг өнгөрүүлж нийт найман өдрийн турш дэлхийг 124 удаа тойрч, гуравдугаар сарын 30-нд эх дэлхийдээ амжилттай газардсан юм.