Засварын ажил 70 хувьтай үргэлжилж байгаа аж.
Энэтхэг, Өмнөд Солонгос Улсын соёлын өв, уран барилга сэргээн засварласан туршлагад үндэслэн дотоодын мэргэжилтнүүд Богд хааны ордон музейг сэргээн засварлаж байна. Засварын ажил 70 хувьтай үргэлжилж байгаа аж.
Богд хааны ордон музейг хамгийн сүүлд 1961-1962 онд сэргээн засварлаж байсан. Өөрөөр хэлбэл тус музейд сүүлийн 60 гаруй жилийн туршид энэ удаагийнх шиг бүрэн хэмжээний засвар хийж байгаагүй.
Сэргээн засварлах ажил ирэх 8-р сард дуусна.