Зургийн эх сурвалж- vietnamimmigration.com
Япон улсын элчин сайдын яамнаас цахим виз мэдүүлгээс бусад тохиолдолд өөрийн биеэр ирэх шаардлагатайг анхаарууллаа.
Учир нь сүүлийн үед тус яамнаас албан ёсоор итгэмжлэгдээгүй хувь хүн, байгууллага виз мэдүүлгийн материал бүрдүүлэх явдал цөөнгүй гарч байгаа аж.
Мөн нийгмийн сүлжээнд виз мэдүүлгийн цаг наймаалах зүй бус үйлдэл гарч байгаа нь тогтоогджээ. Иймд бусад хүнээс худалдаж авсан болон хэн нэгний авсан цаг дээр оронд нь виз мэдүүлэх боломжгүйг анхаарууллаа
.