06 сарын 03, 2024
“Улаан чөтгөр”-үүдийн үнэнч фанат дараагийн аялалдаа гарлаа
“Улаан чөтгөр”-үүдийн үнэнч фанат дараагийн аялалдаа гарлаа

“Улаан чөтгөр”-үүдийн үнэнч фанат дараагийн аялалдаа гарлаа

“Манчестер Юнайтед” багийн хөгжөөн дэмжигч Уэйн Рүүниг шүтэн бишрэгч Б.Очирваань дараагийн аялалдаа гарчээ. 

Тэрбээр өнгөрсөн жилийн тавдугаар сард Улаанбаатараас Англи улс руу очихын тулд 11 сарын турш унадаг дугуйтай дэлхийн 20 орон, 14 мянган км замыг туулж зорьсон газраа очсон билээ. 

Харин энэ удаа тэрбээр  Герман улсад болох “Euro-2024” Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний финалын тоглолтыг үзэхээр Манчестар хотоос Герман хүртэл 800 гаруй км замыг туулах гэж байна.