Гэрэл зургийн эх сурвалж: DOCETEK.com
Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор төр захиргааны байгууллагуудын ажлын цагт өөрчлөлт оруулах захирамжийг хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр гаргажээ.
Тус захирамжийн дагуу маргаашаас наймдугаар сарын 31-ний өдрийг дуустал төрийн байгууллагын ажил өглөө 07:00 цагт эхэлж 16:00 цагт тарна. Харин есдүгээр сарын 1-ний өдрөөс 08:00-17:00 цагийн хуваарьт шилжих тухай тус захирамжид дурджээ.