Гэрэл зургийн эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбооны албан ёсны хуудас
Цэргийн цол, чимэг олгох 33 дахь удаагийн "Бүх цэргийн наадам"-д аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөх хүч үзэн барилдсанаас Хэнтий аймгийн Галшар сумын харьяат, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, сумын заан Д.Цэрэнням түрүүлж, цэргийн арслан цол хүртлээ.
Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат “Хилчин” спорт хорооны бөх аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр үзүүрлэж, “хичээнгүй” чимэг нэмэв.
Эх сурвалж: Монголын Үндэсний Бөхийн Холбооны албан ёсны хуудас