05 сарын 31, 2024
Хүүхэдтэйгээ хамт зочилж болох үйл ажиллагаанууд
Хүүхэдтэйгээ хамт зочилж болох үйл ажиллагаанууд

Зургийн эх сурвалж- mglnews.com

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг нэг газар хэт төвлөрөл үүсгэхгүйгээр өргөн дэлгэр тэмдэглэх боломжтой аж. Хүүхэд, багачуудаа дагуулан зорьж очвол зохимжтой үйл ажиллагааны мэдээллийг хүргэж байна. 

6657ff7980ae7649f2a46c85 

Үйл ажиллагааны нэр: “Дэлхийн Монгол хүүхэд”
Байршил: Д.Сүхбаатарын нэрэмжит төв талбай
Хугацаа: Зургаадугаар сарын 1-ний өдөр
Тус үйл ажиллагаанд:

  • “Power expo” авто машины үзэсгэлэн
  • Урлаг соёлын тоглолт
  • Спортын зургаан төрлийн тэмцээн уралдаан
  • “Хөгжлийн харандаа” инновацын үзэсгэлэн
  • E-спорт, Lego mindstorm, SIP зэрэг хөтөлбөрийг танилцуулах
  • Хүүхдийн тэмцээн уралдаан, хүүхэд хамгааллын үйл ажиллагаа
  • Хүнс худалдаа үйлчилгээ зэрэг хөтөлбөр багтжээ. 

1650076439625a2b179919a 

Үйл ажиллагааны нэр: Циркийн үзүүлбэрүүд, хүүхэлдэйн жүжиг, хөгжөөнт тоглоомууд, хамтлаг дуучдын тоглолт
Байршил: Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу хүүхдийн паркийн их тайзнаа
Хугацаа: 05.28-аас эхэлсэн бөгөөд зургаадугаар сарын 3-ныг хүртэл

file_1667185711427254_165820910798421

Үйл ажиллагааны нэр: Хүүхдэд зориулсан хөгжөөнт хөтөлбөрүүд
Байршил: Монголын Хүүхдийн ордон
Хугацаа: Зургаадугаар сарын 1-ний өдөр 08:00-17:00 цагт

Тус хөтөлбөрт:

  • Сурагчдын урлагийн тоглолт ба алиалагч хүүхдүүд, аниме дүрүүд, хүүхэлдэйн баатруудаас бүрдсэн парад, хөгжмийн цуваа болно.
  • Гар зургийн уралдаан,
  • газрын даамны тэмцээн,
  • АХА тэмцээн,
  • Kids model арга хэмжээ, хөтөлбөрүүд багтжээ.  

-24032015-1427168003-864255239-10468032_333793516788343_2206221016986691507_o 

Үйл ажиллагааны нэр: Үлэг гүрвэлтэй танилцах аялал
Байршил: Хүннү шоппинг молл
Хугацаа: Зургаадугаар сарын 1-ний өдөр