Зургийн эх сурвалж: mglnews.mn
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маргааш тохионо. Тухайн өдөр хүүхдэд зориулсан олон нийтийг хамарсан үйл ажиллагаанууд нийслэлийн хэмжээнд өргөн хүрээнд зохион байгуулагддаг. Үүнтэй холбоотойгоор зарим чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлах юм байна.
Тодруулбал,
Сүхбаатарын талбайн баруун, зүүн тал,
Монголын хүүхдийн ордноос Шангрилагийн уулзвар хүртэл,
Ус, цаг уурын хүрээлэнгээс Төрийн ордны баруун талын уулзвар хүртэл,
Галлериа худалдааны төвөөс Спортын төв ордон хүртэлх замыг 08:00-20:00 цагт түр хаах аж.