Гэрэл зургийн эх сурвалж: МҮБХ фэйсбүүк хуудас
Архангай аймгийн Өлзийт сумын түүхт 100 жилийн ойд зориулан тус сумаас төрөн гарсан улсын цолтой бөхчүүдийн нэрэмжит yлс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд өнөөдөр Бөхийн өргөөнд боллоо.
Үзүүрт Архангай аймгийн Хашаат сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Залуу ноёд” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын харцага С.Сүхбат шалгарчээ. Улсын арслан Р. Пүрэвдагва, улсын харцага Г.Бадрах нар их шөвөгт шалгаран барилдсан байна.