05 сарын 30, 2024
Нэг сарын дотор хүнсний үнэ 5,3 хувиар нэмэгджээ
Нэг сарын дотор хүнсний үнэ 5,3 хувиар нэмэгджээ

Гэрэл зургийн эх сурвалж: Pexels

Үндэсний статистикийн хорооноос гол нэрийн хүнсний барааны тавдугаар сарын үнийн харьцуулалтыг улсын хэмжээнд гаргажээ.

Улаанбаатар хотод энэ оны тавдугаар сарын 27-ны байдлаар гол нэрийн зарим хүнсний барааны үнэ өмнөх сараас 5,3 хувиар, өмнөх 7 хоногоос 0,4 хувиар тус тус өссөн байна гэжээ. Тухайлбал, хонины мах 0,9 хувиар, монгол төмс 3 хувь, импортын бөөрөнхий сонгино 2,6 хувиар гэхчлэн үнэ нь нэмэгджээ.

ub_une_statistic 

Харин аймгийн төвүүдэд хонь, ямааны мах, задгай сүү, элсэн чихэр, цагаан будааны үнэ тодорхой хувиар буурсан байна.

aimguud_une_statistic