05 сарын 30, 2024
“Хүүхэд таныг хамгаалъя” өдөрлөгийн үеэр дараах үйлчилгээг авах боломжтой
“Хүүхэд таныг хамгаалъя” өдөрлөгийн үеэр дараах үйлчилгээг авах боломжтой

Гэрэл зургийн эх сурвалж: ЦЕГ-ын ХМТ фэйсбүүк хуудас

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас зохион байгуулдаг “Хүүхэд таныг хамгаалъя” уламжлалт өдөрлөг Д.Сүхбаатарын нэрэмжит талбайд үргэлжилж байна.

Энэхүү өдөрлөг нь хүн бүрд нээлттэй. Өдөрлөгийн үеэр цагдаа, дотоодын цэргийн байгууллагын үйл ажиллагааны онцлогтой танилцах, албаны нохойн болон гардан тулааны үзүүлбэр, автомашины үзэсгэлэн үзэж сонирхох боломжтой. Зохион байгуулагчдын зүгээс хүүхэд, залуусын дунд сагсан бөмбөгийн 3x3, хийн буу, дартс, АХА зэрэг тэмцээн уралдааныг явуулах юм байна.

Үүнээс гадна тус өдөрлөгийн үеэр иргэдэд жолоодох эрхийн лавлагаа, үнэмлэх олгох, үнэмлэхийн хүчинтэй хугацаа сунгах үйлчилгээ үзүүлж, галт зэвсэг, хувийн хамгаалалт, аюултай ачаа тээш тээвэрлэх зөвшөөрлийг авах талаар зөвлөгөө, мэдээлэл өгнө. Мөн жолоодох эрхээ хасуулсан иргэдэд сургалт явуулах зэргээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас иргэдэд үзүүлдэг үйлчилгээг цогцоор нь хүргэж ажээ. Өдөрлөг 16:00 цаг хүртэл үргэлжилнэ.