Гэрэл зургийн эх сурвалж: ХЗДХЯ фэйсбүүк хуудас
“Ази, Номхон далайн эдийн засаг, нийгмийн хөгжлийн хамтын ажиллагааны Коломбын төлөвлөгөө” байгууллагын Зөвлөлдөх хорооны 48 дахь удаагийн хурал Улаанбаатар хотноо болж байна.
Энэ жилийн хурал “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг хүчээ нэгтгэсэн бүс нутгийн төлөө: Урьдчилан сэргийлэх ажиллагааг эрчимжүүлэх нь” сэдвийн дор болж буй бөгөөд энэ сарын 31-ныг хүртэл үргэлжилнэ.
Коломбын төлөвлөгөө байгууллагад Монгол Улс 2004 онд гишүүнээр элссэн бөгөөд Ази, номхон далайн бүс нутгийн 28 улс гишүүнчлэлтэй байдаг юм. Энэ удаагийн хуралд тус байгууллагын гишүүн улсын төлөөлөгчид, ажиглагчаар оролцож буй олон улсын байгууллагын төлөөлөл нийт 50 гаруй гадаадын зочид, дотоодын 100 гаруй төлөөлөгчид оролцож байгааг ХЗДХЯ-аас мэдээлсэн.
Хурлын төлөөлөгчид цаашдын хамтын ажиллагааны стратеги, үр дүн, нөлөөг бодитойгоор нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна.