Жолоодох эрхийн үнэмлэхийг харилцан хүлээн зөвшөөрөх, солилцох тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хэлэлцжээ.
Уг хэлэлцээрийг дэмжсэн бөгөөд гарын үсэг зурах эрхийг Хууль зүй, дотоод хэргийн сайдад олгосон байна. Тус хэлэлцээрт гарын үсэг зурснаар дээрх хоёр улсын жолооны үнэмлэх харилцан үйлчилдэг болох юм.