Гэрэл зургийн эх сурвалж: Википедиа
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас энэ жил болох хурдан морины бүсийн уралдааныг аймгуудын баяр наадамтай хамтатган зохион байгуулах шийдвэрийг гаргасан байна.
Улмаар хурдан морины 2024 оны бүсийн уралдааныг аймгийн баяр наадамтай хамтатган зохион байгуулахыг Говьсүмбэр, Баянхонгор, Өмнөговь болон Орхон аймгийн удирдлагуудад даалгасан байна.