Гэрэл зургийн эх сурвалж: Pexels
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цэцэрлэгийн хүүхдийн хоолны мөнгийг 3000-4100 төгрөг болгон нэмэгдүүлэх шийдвэр гаргажээ. 2008 оноос цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг улсын төсвөөс бүрэн санхүүжүүлж ирсэн бөгөөд 8-10 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн нэг өдрийн хоолны зардлыг 2475 төгрөг, тусгай болон сувилал, 24 цагаар ажилладаг цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлыг 3600 төгрөгөөр тогтоон мөрдөж байсан юм.
Мөн цаашид хоолны зардлыг шим тэжээл, инфляцын түвшинтэй уялдуулж нэмэгдүүлэх, эцэг эх, асран хамгаалагчаас хоолны зардлын тодорхой хэсгийг хариуцахыг таниулах шаардлагатай гэж үзжээ. Өнгөрсөн жил шинэчлэгдсэн Боловсролын ерөнхий хуульд цэцэрлэгийн хүүхдийн хоолны зардлын тодорхой хэсгийг эцэг эх, асран хамгаалагч хариуцахаар зохицуулсан.