Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна.
Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна. НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас жил бүрийн тавдугаар сарын 29-нийг өдрийг Олон улсын Энхийг сахиулагчдын өдөр болгон зарласан байдаг. Харин манай улс 2012 оноос хойш эл өдрийг тэмдэглэж байгаа юм.
Монгол Улсын цэргийн алба хаагчид 2002 оноос энхийг сахиулах үйлсэд оролцож эхэлсэн билээ. Энэ өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “Монгол цэрэг, энхийн үйлсэд” цогцолборт тэмдэглэлт өдөрт зориулсан үйл ажиллагаа болж энхийг сахиулагчдад хүндэтгэл үзүүллээ.
НҮБ-ын энхийг сахиулагчид 1948 оноос хойш 76 жилийн турш дэлхийн улс төр, аюулгүй байдлын хамгийн эмзэг нөхцөл байдалд хүний амь насыг хамгаалах, бэрх тогтолцоог өөрчлөхийн төлөө ажиллаж байна. Энэ хугацаанд цэргийн дүрэмттэй болон энгийн албан хаагчид нийт хоёр сая гаруй хүн улс орон, бүс нутгийг дайнаас энх тайван руу шилжихэд тусалжээ. Өдгөө 70 мянга гаруй энхийг сахиулагчид дэлхийн халуун цэгүүдэд болж буй 11 ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байна гэж НҮБ-ын мэдээлэлд дурдсан байна.