01 сарын 17, 2024
Эрчим хүчний үйлдвэрлэлийг 212.0 МВт-аар нэмэгдүүллээ
Эрчим хүчний үйлдвэрлэлийг 212.0 МВт-аар нэмэгдүүллээ

Монгол Улсын Хөгжлийн банкны санхүүжилтээр “ДЦС-4” ТӨХК-ийн өргөтгөл 123.0 МВт-аар нэмэгдүүлэх, “ТУРБОАГРЕГАТ №1-4 ШИНЭЧЛЭЛ”+89 МВт-аар өргөтгөх төслийг амжилттай хэрэгжүүлсэн байна. Ингэснээр суурилагдсан хүчин чадал 212.0 МВт-аар нэмэгдэж, эрчим хүчний импортын хэмжээ буурсан нь валютын гадагшлах урсгалыг багасган нийгэм, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх юм.

Дулааны IV цахилгаан станцын өргөтгөл

Төсөл, хөтөлбөрийн нэр:

“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөр батлах тухай, Экспортыг дэмжих хөтөлбөр

Төсөлд олгосон зээлийн хэмжээ:

59.7 сая ам.доллар

Төслийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө:

Төсөл хэрэгжсэнээр цахилгаан эрчим хүчний импортын хэмжээ буурч, валютын гадагшлах урсгалыг бууруулж, гадаад худалдааны, төлбөрийн тэнцэлд эерэг өөрчлөлтүүд бий болно.

8ca9001b5464db2f9651005cb004b2b6 

"Турбоагрегат №1-4 шинэчлэл төсөл" - 89 МВт

Төсөлд олгосон зээлийн хэмжээ:

77.5 сая евро

Төсөл хэрэгжүүлэгч байгууллага:

ДЦС-4 ТӨХК

Төслийн нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө:

Станцын суурилагдсан хүчин чадлыг 89 МВт-аар нэмэгдүүлж, системийн найдвартай, тогтвортой ажиллагааг хангаж байна. Турбоагрегатуудын АҮК сайжирч эдийн засгийн үр ашигтай ажиллагаа нэмэгдсэнээр жилд 100,000 гаруй тонн нүүрс хэмнэх боломж бүрдлээ.

420148422_761780435982636_1747450233373285650_n 

Эх сурвалж: Монгол Улсын Хөгжлийн банк