Шивээхүрэн - Сэхээ боомтыг 6.9 км төмөр замаар холбожээ.
Эл төмөр замын суурь бүтцийг барьж байгуулснаар Нарийнсухайтын орд газраас уул уурхайн бүтээгдэхүүнийг төмөр замаар тээвэрлэн экспортод гаргах шинэ хилийн гарц нээгдэж, хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 10 сая тонноор нэмэгдэнэ. Тээврийн өртөг буурч, хүрээлэн буй орчин ба хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөл сайжрах, экспортыг нэмэгдүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэж Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээлэв.
Шивээхүрэн-Сэхээ боомтын төмөр замын барилгын ажлыг “Нарийн сухайтын төмөр зам” ХХК өөрийн хөрөнгө оруулалтаар нэг жилийн хугацаанд гүйцэтгэсэн байна.