05 сарын 28, 2024
“Кансат-2024” үндэсний тэмцээний аваргууд тодорлоо
“Кансат-2024” үндэсний тэмцээний аваргууд тодорлоо

“КАНСАТ-2024” тэмцээнийг энэ амралтын өдрүүдэд Налайх дүүрэгт зохион байгууллаа.

Сансар судлалын шинжлэх ухаан, технологи, хиймэл дагуул бүтээх зарчимд суралцдаг технологи, инженерчлэлийн үндэсний хамгийн том тэмцээн “Кансат-2024” үндэсний тэмцээний аваргууд тодорлоо.

Тус тэмцээний сүүлийн шат хүртэл оюун ухаан, эрдэм чадлаараа шалгаран үлдсэн нийт 26 багийн 130 оюутан, залуус өөрсдийн гараар бүтээсэн бичил хиймэл дагуулаа хөөргөн өрсөлдөж, дараах багууд шалгарсан юм.

Кансат төрөлд:
  • 1 дүгээр байр: HIGH TECH 2 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль /
  • 2 дугаар байр: HIGH TECH 1 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль /
  • 3 дугаар байр: NEW SPACE /Шинэ Монгол технологийн коллеж/
  • Тусгай байр: GRAVITY FALLS /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль/

Буцагч төрөлд:
  • 1 дүгээр байр: С-137 /Монгол Улсын Их Сургууль/  
  • 2 дугаар байр: АРАВТ 2 / Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургууль/
  • 3 дугаар байр: HIGH TECH 1 /ШУТИС-Мэдээлэл холбооны технологийн сургууль /
  • Тусгай байр: NEW ROBO /Шинэ Монгол технологийн коллеж/ байруудыг тус тус эзэллээ.

66555d3980ae7649f2a46c4d

Эх сурвалж: Нийслэлийн бизнес, инновац хөгжлийн газар