Өнөөдрийн байдлаар 31 улсад байгаа 2459 иргэн Монгол Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож санал өгөхөөр бүртгүүлсэн байна.
Гадаад улсад оршин суугаа сонгуулийн эрх бүхий Монгол Улсын иргэд Улсын их хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцож, сонгох эрхээ эдлэхийн тулд 2024 оны 5 дугаар сарын 06-аас 6 дугаар сарын 15-ны өдрийн хооронд оршин суугаа эсвэл түр зорчиж буй улс, хотод байршилтай салбар комисст хандаж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгүүлэх шаардлагатай юм.
Цахимаар бүртгүүлэх: https://election.burtgel.gov.mn/request
Монгол Улсаас хилийн чанадад суугаа Дипломат төлөөлөгчийн газрууд: https://consul.mn/news/c/162
Гадаад улсад байгаа сонгогчид хэрхэн саналаа өгөх вэ? https://m-election.mn/news/6340