05 сарын 28, 2024
Хүүхдийн марафон болно
Хүүхдийн марафон болно

ХЭҮК 06 дугаар сарын 01-ний өдөр хүүхдийн марафон зохион байгуулна.

Хүний эрхийн Үндэсний Комисс, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар, “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-тэй хамтарч “Хүүхэд бүр ялагч-Хүүхэд бүр хамгаалагч” хүүхдийн марафоныг 2024 оны 06 дугаар сарын 1-ний өдөр зохион байгуулна.

Үе тэнгийн дээрэлхэлт, ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоох, түүний хор уршиг, сөрөг ур дагаврыг сурталчлан таниулах, зөв хандлага, соёлыг дэлгэрүүлэх зорилготой уг арга хэмжээнд нэгдсэн хүүхэд бүр барианд орж буй түүхэн мөчөө мэргэжлийн гэрэл зурагчны дуранд мөнхөлж, гэрэл зургаа авна. Мөн хөгжилтэй алиалагчийн урласан бүтээлийг бэлгэнд авч мэргэжлийн нүүр хувиргагчаар зураг зуруулан хүүхэлдэйн баатруудтай болон арга хэмжээний уриа, лого бүхий самбар, хүрээтэй зураг авхуулж хүслийн хайрцагт өөрийн мөрөөдлөө шивнэж, ирээдүйгээ өөрчлөхөд хувь нэмрээ оруулах юм.

Марафон гүйлтийн хөтөлбөр:

10.00-10.30 цаг                     Нээлт

10.30-11.30 цаг                     Гүйлт /6-7 нас/

11.30-12.30 цаг                     Гүйлт /8-9 нас/

12.30-13.30 цаг                     Гүйлт /10-11 нас/

13.30-14.30 цаг                     Гүйлт /12-13 нас/

14.30-15.30 цаг                    Гүйлт /14-15 нас/

15.30-16.30 цаг                     Гүйлт /16-17 нас/

 16.30 цагт                             Хаалт

Хүүхэд, багачууд та бүхэн Хүүхдийн марафонд оролцохыг хүсвэл дор байршуулсан QR кодыг уншуулах эсвэл ЭНД ДАРЖ бүртгүүлээрэй.

download