Гэрэл зургийн эх сурвалж: Pexels
Онцгой байдлын байгууллагаас цаг агаарын нөхцөл байдалтай холбогдуулан анхааруулга, сэрэмжлүүлгийг иргэд, олон нийтэд хүргэж байна.
Учир нь, ойрын өдрүүдэд буюу тавдугаар сарын 28, 29-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр, 30-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 31-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, зургаадугаар сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Энэ үеэр салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй байх тул нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байж, хол, ойрын замд гарахдаа хувийн бэлтгэл бэлэн байдлаа хангахыг зөвлөж байна.
Мөн аян замд зорчихдоо баталгаат гүүр, гармаар зорчих
Цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээг тогтмол хүлээн авах
Гэрээсээ гарахдаа цахилгаан болон хийн хэрэгслийг бүрэн салгах, гэрийн доторх эд зүйлсээ аль болох өндөр газарт байрлуулах,
Бага насны хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настан зэрэг хүмүүсийг харгалзах хүнгүй үлдээх байх,
Гол, усны ойролцоо аялж, зугаалахдаа сонор сэрэмжтэй байхыг анхаарууллаа.