05 сарын 27, 2024
Дэлхийн аварга М.Анхцэцэг “Парис-2024”-т оролцоно
 Дэлхийн аварга М.Анхцэцэг “Парис-2024”-т оролцоно

Дэлхийн аварга М.Анхцэцэг “Парис-2024”-т оролцоно

Гавьяат тамирчин М.Анхцэцэг ийнхүү гурав дахь олимпын наадамдаа оролцох юм. 

Олон улсын хүндийн өргөлтийн холбооноос “Парис-2024” зуны олимпын 33 дугаар  наадамд өрсөлдөх тамирчдыг албан ёсоор зарлалаа. 

Олимпын наадамд хүндийг өргөлтийн 81 кг-ын жинд Монгол Улсын тамирчин, дэлхийн аварга М.Анхцэцэгийн өрсөлдөх эрхийг баталгаажуулсныг зарлажээ. Түүний  жинд Эквадор, Египет, Норвеги, Австрали, БНСУ, Куба, Бразил, Домникан, Узбекстан улсын тамирчид мөн оролцох эрхээ авсан байна.  

Гавьяат тамирчин М.Анхцэцэг ийнхүү гурав дахь олимпын наадамдаа оролцох юм.