Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын хамтарсан “Торгоны зам” олон улсын автомашины ралли уралдаан долоодугаар сарын 1-14-ний өдрүүдэд манай улсад болно.
Одоогоор 1000 гаруй хүн, 350-400 гаруй техник хэрэгслийн бүртгэлийг хийжээ.Тус тэмцээн нь 2019 оноос хойш зохиогдоогүй бөгөөд энэ жилийн уралдааны дийлэнх хэсэг нь манай улсын нутаг дэвсгэрт уралдах маршруттай байгаа аж.
Тодруулбал, долоодугаар сарын 9-ний өдөр Баян-Өлгий аймгийн Цагаан нуур боомтоор нэвтэрч,
Ховд аймагт 9-11-ний өдөр,
Говь-Алтай аймагт 11-13-ны өдөр,
Баянхонгор болон Дундговь аймгийн нутаг дэвсгэрээр 14-15-ны өдрүүдэд уралдаж, Улаанбаатар хотод ирснээр өндөрлөх юм байна.