05 сарын 27, 2024
Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гэгээн дурсгалыг хүндэтгэж зул өргөнө
Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гэгээн дурсгалыг хүндэтгэж зул өргөнө

Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гэгээн дурсгалыг хүндэтгэж зул өргөнө

"Ууланд дурлагсдын групп”, “Улаанбаатар аялагч” клуб хамтран уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гэгээн дурсгалыг хүндэтгэж  “Зул өргөх ёслол”-ыг өнөөдөр 20:00-22:00 цагт Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулна. 

Монгол Улсын уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар нь дэлхийн хамгийн өндөр цэг Эверестийн оргил 8848 метрт өндөрт хүчилтөрөгчгүй, шерпагийн тусламжгүйгээр гарсан анхны монгол уулчид билээ. Харамсалтай нь, тэд оргилоос буух  явцдаа амь эрсэдсэн юм.

Зул өргөх ёслолд ирэх хүмүүст дараах анхааруулгыг зохион байгуулагчдын зүгээс хүргэж байна.  

  1. Зул өргөсөн газрыг бохирдуулахгүйн тулд зулын доор тавих зүйл, цаас бэлдэх
  2. Жаргаж дууссан зул болон бусад хог хийх уут авч ирэх 
  3. Олон хүн цугласан газар хувийн эд зүйлдээ болгоомжтой байх
  4. Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг гэмтээхгүй, хамгаалах
  5. Бусад иргэн, байгууллагын үйл ажиллагаанд саад учруулахгүй байх
  6. Согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байх
  7. Үймээн самуун үүсгэхгүй байх
  8. Бусдын эрхийг хүндэтгэх
  9. Зөвшөөрөгдсөн цагт үйл ажиллагааг дуусгаж тарах