“Мастер-1” ангиллын 93 кг-ын жинд өрсөлдөж буй Ц.Отгондалай
Пауэрлифтингийн хэвтээ шахалтын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Техас мужид үргэлжилж байна.
Тэмцээний насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын 93 кг-ын жинд Г.Оргилболд цээжнээс 227,.5 кг-ыг шахаж алтан медаль хүртлээ. Мөн “Мастер-1” ангиллын 93 кг-ын жинд Ц.Отгондалай цээжнээс 197,5 кг-ыг шахсанаар аваргалав. Манай улсын 20 тамирчин энэхүү тэмцээнд өрсөлдөж байгаа бөгөөд хоёр нь дэлхийн аварга болоод байна. Тэмцээн энэ сарын 21-нд эхэлсэн бөгөөд ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.