Энэ онд улсын хэмжээнд байгаа нийт 32 төлбөр авах цэгийг бүрэн цахимжуулна.
Одоогоор хот тойрсон зургаан төлбөр авах цэг бүрэн цахимжсан. Үлдсэн 26 төлбөр авах цэгийг 2024 онд бүрэн цахимжуулахаар ажиллаж байна. Энэ нь төлбөр авах цэг дээр ачаалал үүсгэхгүй, автомашин хурдан хугацаанд саадгүй нэвтрэх боломжийг бүрдүүлэх юм.
Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ