Эверестийн оргилд анх удаа хөтөчгүй гараад буцах замдаа осолдож амиа алдсан уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гэгээн дурсгалд зориулж Бурхан багшийн их дүйчин өдөр буюу өнөө өглөө 11:00 цагт Баянзүрх дүүрэгт шинээр баригдаж буй олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэнд 108 мод тарилаа.
Эрэлхэг зоригт хоёр уулчны нэрэмжит 108 мод тарих ажилд уулын спортод хайртай олон хүн оролцож амьд суварга бүтээх буяны үйлсэд нэгдсэн байна. Энэ үйл ажиллагааг Экологийн цагдаагийн алба хамтран зохион байгуулжээ.