Цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээ
Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээг хүргэж байна.
Хур тунадас:
Тавдугаар сарын 22-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын ихэнх нутгаар,
23-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар,
24-нд нутгийн хойд хэсгээр, 25-нд нутгийн зүүн хагаст бороо орно.
Салхи:
Ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 22-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар, 23-нд Алтайн салбар уулсаар, 24-нд говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур:
Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Орхон, Хараа, Ерөө, Туул голын хөндийгөөр шөнөдөө +6...+11 хэм, өдөртөө +20...+25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +16...+21 хэм, өдөртөө +31...+36 хэм, бусад нутгаар шөнөдөө +10...+15 хэм, өдөртөө +25...+30 хэм дулаан байна.