Агаарын бохирдол хамгийн ихтэй хотын хэсэг яг одоогийн байдлаар /2024.01.16 10:20 цаг/ Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлааст байна.
Тус хэсэгт агаарын чанарын үнэлгээ “233” гэх хэмжээг зааж буй бөгөөд энэ нь “Бохирдолтой” гэсэн тодорхойлолт юм. Агаарын чанарын үнэлгээ 201-300 буюу “Бохирдолтой” гэж заах үед хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө илэрч эхлэх бөгөөд хэт мэдрэг хүмүүсийн эрүүл мэндэд сөрөг нөлөөлөл илүү хүндээр илэрдэг гэдгийг мэргэжилтнүүд тодорхойлжээ.
Агаар бохирдолтой үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа удаан хугацаагаар байх болон гадаа биеийн хүчний хүнд ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүх хэрэгтэй гэдгийг agaar.mn сайтад мэдээлсэн байна.