05 сарын 22, 2024
Авто замын 14 боомт маргааш амарна
Авто замын 14 боомт маргааш амарна

Замын-Үүдийн авто замын боомт

Бурхан багшийн Их дүйчин өдөр: билгийн тооллын зуны тэргүүн сарын шинийн 15 энэ сарын 23-ны өдөр буюу маргааш тохиож байна. Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу эл өдөр бүх нийтээр амрах тул хилийн авто замын зарим боомт ажиллахгүйг холбогдох байгууллагаас мэдээллээ.

Тодруулбал, авто замын Замын-Үүд, Сүмбэр, Баянхошуу, Бичигт зэрэг 14 боомт маргааш түр ажиллахгүй юм байна.Харин агаарын замын хилийн боомт Чингис хаан олон улсын нисэх буудал олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу ажиллах бол Сүхбаатар, Эрээнцав, Замын-Үүд боомтууд олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу ажиллах ажээ.

boomt_5_sar