2017 оны оюутан цагдаа ШУТИС-ийн оюутан Ж.Анужин, О.Бат-Эрдэнэ нар болон АНУ-ын жуулчин Карл. Оюутан цагдаа нар түүнд тусалж цагдаагийн байгууллагад авч ирсэн бөгөөд картнаас нь их хэмжээний мөнгө татагдсан үйлдлийг түргэн хугацаанд шийдвэрлэсэн байд
“Оюутан цагдаа” хөтөлбөрийн бүртгэл эхэлжээ. Арав дахь жилдээ үргэлжилж буй тус хөтөлбөр ирэх сарын 21-нээс наймдугаар сарын 21 хүртэл явах бөгөөд англи, солонгос, япон, хятад зэрэг гадаад хэлний мэдлэгтэй оюутан залуус хөтөлбөрт хамрагдан ажиллах боломжтой ажээ.
Нийслэлийн Цагдаагийн удирдах газар болон Аялал жуулчлалын газар хамтран зохион байгуулдаг энэхүү үйл ажиллагаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд иргэд, олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, гэмт хэргийг бууруулах, оюутан залуучуудыг гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажилд татан оролцуулах, гадаадын иргэд, жуулчдын аюулгүй байдлыг хангах зорилготой юм.
Оюутан цагдаа хөтөлбөрт хамрагдсанаар
Цагийн уян хатан нөхцөлтэй ажиллах,
Хөдөлмөрийн гэрээ байгуулж, нийгмийн даатгал төлөх
Олон улсын жуулчид иргэдтэй харилцах замаар хэлний мэдлэгээ дээшлүүлэх
Амьдарч буй нийгмийнхээ аюулгүй, амар тайван байдалд өөрийн хувь нэмрийг оруулах
Амралтын хугацааг үр бүтээлтэй өнгөрүүлж, гэр бүлийн болон өөрийн санхүүгийн байдалд дэмжлэг үзүүлэх
зэрэг давуу талтай.
Хөтөлбөрт бүртгүүлэх холбоос: https://forms.gle/EdmvinXcrmYeYS1L8
Дэлгэрэнгүй мэдээллийг 95554528, 80933993 утсаар лавлах боломжтой юм байна.