Засгийн газар хуралдаж байна
Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдааны товд “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн төрийн мэдлийн хувьцааг олон нийтэд биржээр нээлттэй арилжаалах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, “Газрын тосны боловсруулах үйлдвэрийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 23 асуудал багтжээ.
Мөн Хүний эрхийг хангах чиглэлээр зарим хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.