Эхийн алдар одон
Улсын хүн амын өсөлтийг дэмжих бодлогын үүднээс “Эхийн алдар” одонг 1957 оноос эхлэн олон хүүхэд төрүүлж, өсгөсөн эхчүүдэд жил бүр олгодог болжээ.
Холбогдох хуульд зааснаар зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг нэгдүгээр зэргийн, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхийг хоёрдугаар зэргийн одонгоор шагнадаг. Нэгдүгээр зэргийн одонтой ээжүүдэд 200 мянга, хоёрдугаар зэргийн одонтой бол 100 мянган төгрөгийн тэтгэмж өгдөг. Үүнийг хоёр дахин нэмэгдүүлэхээр Засгийн газраас судалж буй юм байна.