ОУХМ Л.Анхзаяа ДАШТ-ий медалийн тавцанд 2024.05.20, Абу-Даби
АНЭУ-ын Абу-Даби хотноо жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Хоёр өдрийн дараах байдлаар Монгол Улсын тамирчид нэг алт, нэг хүрэл медалийг зүүгээд байна.
Эрэгтэйчүүдийн 73 кг-ын барилдсан ОУХМ Л.Анхзаяа өчигдөр хүрэл медаль хүртлээ. Тэрбээр МУГТ тамирчин Ц.Цогтбаатарыг орлож түүний жинд хүч үзсэн бөгөөд ийнхүү дэлхийн медальтан боллоо. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн -48 кг-ын ОУХМ Б.Баасанхүү жиндээ аваргалж алтан медалийн тавцанд зогссон.
ОУХМ Б.Баасанхүү ДАШТ-ий медалийн тавцанд 2024.05.19, Абу-Даби