Сонгуульд оролцохоор бүртгүүлсэн нам, эвсэл болон бие даагчид нэр дэвшүүлэх ажиллагааг санал авах өдрөөс 45 хоногийн өмнө эхлүүлж, долоо хоногийн хугацаанд дуусгана гэж заасны дагуу нам, эвслүүд нэр дэвшигчдээ тодруулаад байна.
Харин одоо тав хоногт багтаан нэр дэвшүүлсэн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлнэ. Сонгуулийн ерөнхий хороо хуулийн дагуу нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авах хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргах юм.
Нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан тохиолдолд санал авах өдрөөс 25-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгаж, дахин бүртгүүлэхээр Сонгуулийн ерөнхий хороонд хандаж болно.