Хөвсгөл аймаг 80 жилийн хур хогоо цэвэрлэж эхэллээ
Хог тархсан талбайг ландфилл аргаар хумих ажлыг 20 гаруй ажилтан, том оврын 16 техник хэрэгсэл, хувийн хэвшил, нутгийн иргэдийн тусламжтайгаар зохион байгуулж байна.
Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, БОАЖЯ-тай хамтран хогийн цэгийнхээ тархсан талбайг хумих, цэгцлэх ажлыг эхлүүллээ.
Учир нь
Хөвсгөл аймаг 80 жилийн хур хогоо цэвэрлэж эхэллээ
Иймд хог тархсан талбайг ландфилл аргаар хумих ажлыг 20 гаруй ажилтан, том оврын 16 техник хэрэгсэл, хувийн хэвшил, нутгийн иргэдийн тусламжтайгаар зохион байгуулж байна.
Хөвсгөл аймаг 80 жилийн хур хогоо цэвэрлэж эхэллээ
Хөвсгөл аймгийн Засаг дарга П.Лхагважав:
- Хөвсгөл аймагт ул суурьтай шийдэх асуудлын нэг нь хог хаягдал юм. Аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлоготой хамт авч явах асуудал яах аргагүй энэ. БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнээс дэмжлэг хүссэнийг хүлээн авч, зарим санхүүжилтийг шийдэж хамтран ажиллаж байна. Манай аймагт хогны гол эх үүсвэр нь нэг удаагийн сав, баглаа боодол болсон. Тиймээс ангилан ялгах, дахин ашиглахад анхаарах нь чухал байна.