Гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа
Өнгөрсөн долоо хоногт л гэхэд нийслэлд хоёр хүн усанд осолдож амиа алдсан байна.
Эцэг эхчүүд бага насны хүүхдээ хийлдэг гудас, завь зэргээр голын усанд тоглуулдаг. Гэвч энэ нь модны мөчирт сүлбэгдэж хагарах, мөн ширүүн урсгал болон хүчтэй салхинд хийсэх зэрэг эрсдэлтэйг ОБЕГ-аас анхаарууллаа.
Иймд
- Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгнийгээ бүртгэдэг байх
- Хүүхдийг гол горхи, нуур, цөөрөм рүү харгалзах хүнгүй явуулж тоглуулахгүй байх
- Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх
- Булчин, шөрмөс татах үед гол усанд орохоос татгалзах
- Түргэн урсгалтай гүнзгий усанд сэлэхээс зайлсхийх
- Гол горхи, нуурын ус гатлахдаа зориулалтын гарам, гүүрээр гарах зэргээр ослоос урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.