01 сарын 15, 2024
Хүн хулгайлж, хүч хэрэглэн 98.5 сая төгрөгийг нь дээрэмдсэн байна
Хүн хулгайлж,  хүч хэрэглэн 98.5 сая төгрөгийг нь дээрэмдсэн байна

Иргэн “Б” нь бусадтай бүлэглэн, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж 2023 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд зөвшөөрөлгүй нэвтэрч хохирогчийг хулгайлан, түүнд хүч хэрэглэн 98.5 сая төгрөгийг нь дээрэмдсэн байна.  Эрүүгийн цагдаагийн албанаас энэ хэргийг үйлдсэн “Б” нарын 3 этгээдэд хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Эрүүгийн хэрэг үүсгэсэн зүйл анги:

13.2 дугаар зүйл.Хүн хулгайлах

2.2.хоёр, түүнээс олон хүнийг хулгайлж;

13.4 дүгээр зүйл.Хүнийг хүчээр алга болгох

4.1.зохион байгуулалттай гэмт бүлэг;

13.6 дугаар зүйл.Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох

2.Энэ гэмт хэргийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж үйлдсэн, эсхүл эрх бүхий албан тушаалтан хуульд заасан үндэслэл, журмыг зөрчиж хүний орон байранд нэвтрэн орсон, нэгжлэг хийсэн, эд хөрөнгө хураан авсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

17.2 дугаар зүйл.Дээрэмдэх

3.3.зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.