А.Анударь: 50-аас дээш хувь нь эмэгтэйчүүд байхад гайхдаггүй нийгмийг хүсэж байна
А.Анударь: 50-аас дээш хувь нь эмэгтэйчүүд байхад гайхдаггүй нийгмийг хүсэж байна

“Хамтдаа цэг тавья” өдөрлөг зохион байгуулж байна.

Хэвшмэл ойлголтод “Хамтдаа цэг тавья”

Жендэрийн хэвшмэл ойлголтыг халах, олон нийтийн мэдээллийн суурь боловсролыг бэхжүүлэх зорилготой “Хамтдаа цэг тавья” аяныг төрийн бус байгууллага, иргэний нийгмийн байгууллагууд хамтран эхлүүлсэн. Иймээс Үндэсний номын баяраар “Сонгогчдын боловсрол төв”, “Эмэгтэйчүүдийн манлайллын сүлжээ” нэгдэл, “Хэвлэл мэдээллийн зөвлөл – Мэдрэмжтэй мэдээлье нэгдэл”, “Монголын баримт шалгах төв”, “Медиус” ХХК, “Тунгаахуй өгөгдлийн урлан” ХХК зэрэг ТББ-ууд хамтран “Хамтдаа цэг тавья” өдөрлөг зохион байгуулж байна.

Өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж буй тус өдөрлөгийн онцлох арга хэмжээнүүдийг танилцуулъя.

  • Өөртөө зориулан бүтээх цор ганц хувь подволктой болох “Мерчээ өөрсдөө бүтээе” арга хэмжээнд оролцох,
  • “Quiz-Day” асуулт хариултын тэмцээнд оролцож, гайхалтай шагналуудын эзэн болох,
  • Онцлох өгөгдөл болон гэрэл зургийн үзэсгэлэнтэй танилцах,
  • Жендерийн мэдрэмж, мэдээллийн боловсролын талаарх мэдлэг, ойлголтыг түгээх сургалтад хамрагдах,
  • Флэш моб, сэлфи уралдаанд оролцох,
  • “Өөртэйгөө ярилцъя” өрөөнд орох,
  • Будаг, зургаар дамжуулан оролцоогоо илэрхийлэх,
  • Сонжоо, үгийн сүлжээ бөглөж мэдлэгээ шалгах,
  • Хөгжөөнт уралдаан, тэмцээнүүдэд оролцож, аяны мерч, шагнал хожих зэрэг олон сонирхолтой арга хэмжээ үргэлжилж байна.

MVI_8465-00_02_06_18-Still005