Сайн ноён хан аймгийн Үйзэн засгийн хошуу: Хэл, түүх, соёл, байгаль сэдэвт эрдэм шинжилгээний хурлын илтгэл. Төгрөг сум, 2024.05.18.
Өвөрхангай аймгийн Төгрөг суманд “Сайн ноён хан аймгийн Үйзэн засгийн хошуу: Хэл, түүх, соёл, байгаль” сэдэвт эрдэм шинжилгээний хурал болж байна. Эрдэм шинжилгээний хурлын үйл ажиллагаа тус сумын харьяат БНМАУ-ын Лувсанцэрэнгийн Аюушийн хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөснөөр эхэлсэн юм.
Тухайн сумын түүхт 100 жилийн ойд зориулан зохион байгуулж буй эрдэм шинжилгээний хуралд ШУА, АЕГ, МУИС, ШУТИС, ХААИС, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэн болон Өвөрхангай аймаг дахь архив, цаг уурын байгууллагын 20 эрдэмтэн, судлаач илтгэл хэлэлцүүлж байна.
АБТА, ахмад багш О.Ичинхорлоо хоёрдугаар салбар хуралдаанд илтгэл хэлэлцүүлж байна. Төгрөг сум, 2024.05.18.
Тэрчлэн Монгол Улсын ШУА-ийн Тэргүүлэгчдийн газар, Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Хэл зохиолын хүрээлэн, Монгол Улсын Их Сургуулиас Төгрөг сумын төв номын сан, БНМАУ-н Баатар Л.Аюушийн нэрэмжит ЕБС-ийн номын санд 400 гаруй ном хандивласныг холбогдох байгууллагуудын удирдлагад гардуулж өглөө.
Сумын төв номын сан болон ЕБС-ийн номын санд хандивласан номын дээжээс. Төгрөг сум, 2024.05.18.
Энэхүү эрдэм шинжилгээний хурлыг санаачлагч болон зохион байгуулагчид тус хурлаар дамжуулан Сайн ноён хан аймгийн Үйзэн засгийн хошуу: хэл, түүх, соёл, байгалийн асуудалд эрдэмтэн судлаачдын анхаарлыг хандуулах, холбогдох түүхэн эх сурвалж, архивын баримт, байгаль, соёлын өвийг эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах, олон нийтийн хүртээл болгох, орон нутаг судлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго тээжээ.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр. Төгрөг сум, 2024.05.18.
Сайн ноён хан аймгийн Үйзэн засгийн хошууны түүхийг товчхон өгүүлбэл, 1911 онд Монгол Улс тусгаар тогтнолоо сэргээн тунхаглахад тус хошууны засаг ноён Бат-Очирт үе улиран Үйзэн засаг цол шагнаж олгосон тул түүнээс хойш Сайн ноён хан аймгийн Үйзэн засгийн хошуу буюу Агь Үйзэн вангийн хошуу хэмээн нэрлэх болжээ. 1923 онд засаг захиргааны шинэчлэлээр тус хошууг Цэцэрлэг мандлын аймгийн Арвайхээр уулын хошуу хэмээн өөрчлөн нэрийдэж Ахар уул, Бэлгэх булаг, Дэлгэрэх, Мөнх гол, Өөш уул, Мазар бүрд, Төгрөг нуур, Цагаан хэдмэг гэх сумдтай болгосон байна.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр. Төгрөг сум, 2024.05.18.
Монгол Улсын баатар Л.Аюушийн хөшөөнд цэцэг өргөж хүндэтгэл үзүүлэв. Төгрөг сум, 2024.05.18.
Эрдэм шинжилгээний хурлын үеэр. Төгрөг сум, 2024.05.18.