Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг
Тус ДНК нь урьд нь энэ хэрэгт холбогдуулан шалгасан хүмүүсийн ДНК мэдээлэлтэй тохироогүй аж. Иймээс ДНК мэдээлэл нь хэнийх болохыг тогтоох чиглэлээр мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна гэж өнөөдөр цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Хүнд гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн дарга хурандаа Б.Энхтөр:
- С.Зориг бусдад хутгалуулж нас барсан хэрэгт ТЕГ, ЦЕГ-ын дарга нарын хамтарсан ажлын хэсгээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Цагдаагийн байгууллагаас 1998 оны аравдугаар сарын 3-ны өдөр хураагдсан эд мөрийн баримтуудад АНУ-ын ДНК шинжилгээний байгууллагын дэвшилтэт технологийг ашиглан шинжилгээ хийлгүүлж, эд мөрийн баримтуудаас ДНК мэдээлэл тогтоосон.
Энэ хэрэгт 26 жилийн турш тасралтгүй мөрдөн шалгах ажиллагаа явуулсны дараа анх удаа ДНК мэдээлэл шинээр тогтоогдож байна. Цагдаагийн байгууллагаас үүнийг хэрэгт шинжлэх ухаанчаар хандах боломжийг олгосон ач холбогдолтой нотлох баримт гэж үзэж байна.