Гэрэл зургийг: Ц.Хонгор
Цаг уурын байгууллагаас гаргасан мэдээгээр өнөөдөр Улаанбаатарт бага зэргийн бороо орно гэжээ. Салхи шөнөдөө баруун өмнөөс баруун хойш эргэж, өдөртөө баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өдөртөө сэрүүсэж +15…+17 хэм дулаан байна.
Мөн ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.